
Араб гаралтай Мичиганы иргэн, 24 настай бүсгүй Rima Fakih бусад 50 бүсгүйг ардаа орхин АНУ-ын 2010 оны миссээр /Монголын цагаар өнөөдөр өглөө/ шалгарлаа. Түүнийг жаахан байхад нь гэрийнхэн нь АНУ-д хүрч ирсэн бөгөөд Нью-Йорк хотод амьдарч байгаад 2003 онд Мичиганд нүүж ирсэн аж. АНУ-ын мисс тэмцээнийг 1952 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Fakih хууль бус цагаачлалыг эсэргүүцдэг хэдий ч арьс өнгөөр ялгаварлаж хандахыг мөн эсэргүүцдэг гэж хэлж байсан. Ke$ha-г “Tik Tok” дуугаа тайз дүүрэн бүжигчидтэй дуулсны дараа 50 мужийн оролцогчдын ихэнх нь хасагдсан. Тэмцээнийг найман шүүгч шүүсэн бөгөөд тэдний дотор NBA-ын од Carmelo Anthony, “Treasure Island” казиногийн эзэн Phil Ruffin, уран гулгалтын олимпийн од Johnny Weir нар багтаж байсан. Усны хувцастай алхасны дараа үлдсэн 15 оролцогчын тав нь хасагдсан. Тэмцээнийг NBC телевиз АНУ-д шууд дамжуулсан бөгөөд хөтлөгчөөр нь Curtis Stone, Natalie Morales нар ажилласан байна.
Т.Бадрах