Венесуэлд булчин задрах тахал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Венесуэлд булчин задрах тахал гарчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Венесуэлийн Эрүүл мэндийн сайд Эухениа Садер Венесуэлийн дотоодод 37 хүн, гадаадад байгаа 37 иргэн булчин задрах тахлын халдвар аваад байгааг нотолсон байна.

    Сайдын мэдээлснээр дотоодод 37 хүн тахлын халдвар авсан нь нотлогдоод байгаагаас гадна Доминикан улсад байгаа тус улсын 12 иргэн, Мадридад 2, Мехико, Бостон хотод тус бүр нэг иргэнд энэ өвчний халдвар илэрснийг тогтоосон байна.

    Венесуэлийн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр өнгөрөгч 22-ны өдөр Доминикан улсад болсон нийтийн арга хэмжээнд оролцсон Венесуэлийн 452 иргэн булчин задрах тахлын вирусийн халдвар авсан хүнс хэрэглэсэн байж магадгүй гэдгийг шалган тогтоосон бөгөөд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд 10 иргэнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж, бусад иргэнийг эмнэлгийн хараа хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм байна.
    Эрүүл мэндийн сайдын тайлбарласнаар эмнэлэгт хэвтсэн болон урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан бүх иргэдийн бие нь сайн, амь насаа алдах аюулаас аврагдаад байна гэжээ.

    Эухениа Садер сайд  нийтийн арга хэмжээнд оролцсон 452 иргэний талаар Доминикан улс болон Венесуэлийн иргэдийн оршин суугаа орнуудын холбогдох байгууллагуудын эрх баригчидтай яаралтай холбоо тогтоож, булчин задрах тахал тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өөрийн орны иргэдийн эрүүл мэндийн талаарх аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч чадлаа гэж мэдэгдсэн байна.

    Мөн түүнчлэн Венесуэлийн олон улсын усан онгоцны болон нисэх онгоцны буудалд хөл хорих арга хэмжээ тогтоож, халдвар авсан иргэд гадаадаас орж ирэхээс сэргийлж байгаа юм байна.

    Эх сурвалж: EFE
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж