
Лулу өмнө нь Ираны эсрэг хориг арга хэмжээ авахын эсрэг байлаа. Түүний хэлснээр Бразили, Иран хоёр энхийн цөмийн эрчим хүчнийг эзэмших эрхээ эдлэх ёстой ажээ. Лулу айлчлалынхаа явцад Ираны шашны дээд лидер аятолла Али Хаменеи мөн парламентын спикер Али Ларижанитай уулзан ярилцжээ. Лулуг эрх барих үеэр хоёр орны худалдааны эргэлт 1,2 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн байжээ.