
Пүрэв гаригийн өглөөгүүр орсон цасны зузаан 48 см хүрч, бүтэн өдрийн турш эмх замбараагүй үймэлдээн болж, түргэн тусламжийн олон зуун машин цасанд шигдэж, хотын захирагчийн алба шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгааг хотын оршин суугчид шүүмжилж байгаа ажээ.
Цасан шамаргын үеэр ихээхэн хүйтэрч, сүүлийн 140 жилийн туршид гараагүй хүйтрэлтийн улмаас НҮБ хүртэл үйл ажиллагаагаа нэг өдөр зогсооход хүрсэн аж.
Нью Йорк хотын шөнөөр тэнгэр дуугарч, аянга цахилж байснаа нойтон цас, мөндөр холилдон орж, аажмаар хүчтэй цасан шамарга болон хувирч, хотын оршин суугчдыг шөнө босгожээ.
Цасан шамаргын улмаас олон зуун нислэгийг хойшлуулахад хүрсэн байна. Орсон цасыг цэвэрлэж дуусах хүртэл төмөр зам, автобусны үйлчилгээг зогсоосон аж.
Цасан шамаргын үеэр нэг хүн амь насаа алдаж, 300000 айл өрхийн гэрэл цахилгаан тасарч, 2000 гаруй нислэг хойшлогдсон байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг