Сансрын нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Сансрын нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    NASA-гийн захирал Чарльз Боулден албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сансрын нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэн хэвлэлийн бага хурал хийжээ.

    Энэ долоо хоногт Apolo 1 хөлгийн амь үрэгдсэн сансрын 3 нисгэгчдийн 44 жил, Columbia хөлгийн найман жил, Challenger сансрын хөлөг сүйрсний 25 жилийн ойг тэмдэглэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сансрын нисэгчдийн дургсгалд зориулсан арга хэмжээнүүд зохион явуулах ажээ.

    1986 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Challenger хөлгийг хөөргөх үеэр осол гарч, сансрын 7 нисэгчид амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон юм. Амь үрэгдсэн сансрын нисэгчдийн дотор анхны багш эмэгтэй дэлхийг тойрох нислэгт оролцож, сурагчдад  шинжлэх ухааны ололт амжилтыг таниулан мэдрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан аж.

    Ерөнхийлөгч Барак Обама 2009 онд Чарьз Боулденыг НАСА-гийн захирлаар томилсон бөгөөд тэр хоёр удаа сансрын нислэгт оролцож, сансрын Hubble дуран авайг байрлуулан суурилуулах ажилд оролцож байсан гавьяатай эрдэмтэн, сансрын нисэгч хүн юм байна.

    1967 оны нэгдүгээр сарын 27-нд Аполо-1 сансрын хөлөг осолдож, сансрын 3 нисгэгч амь насаа алдсан ажээ.

    Эх сурвалж: EFE
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж