
Нацу башёд макүүчи буюу дээд зиндаанд барилдаж манай бусад бөхчүүд өнөөдөр хэнтэй барилдахаар учраа таарсан талаар танилцуулбал, озэки Харумафүжи Д.Бямбадорж Ваканосатотой, Асасэкирюү Б.Дашням /М4/ озэки Котоошютай барилдах бол Хакуба А.Өнөржаргал /М5/ Гоэйдотой, харин Токитэнкү А.Хүчитбаатар /М6/ Окиноумитай тус тус учраа тааран барилдана. Түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ Кимураяматай, Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Такэказэтэй тус тус барилдах бол Моконами Г.Базарсад /М11/, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М7/ нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ.
С.Цэлмэг