“Сэлтикс”-ийн хамгаалалт Орландог зогсоож чадлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Сэлтикс”-ийн хамгаалалт Орландог зогсоож чадлаа

8-0 гэсэн үр дүн “Орландо Мэжик” багийнх хэдий ч “Бостон Сэлтикс” гэмтэл бэртэлгүй бол хамгийн аюултай баг гэдгээ батлан харууллаа.
“Орландо Мэжик” багийн Амвэй Арэнад явагдсан эхний тоглолтонд Рэй Аллэн 25, Пол Пийрс 22 оноог авч багаа тэргүүлснээр “Орландо Мэжик”-ийг 92:88 харьцаатай хожиж цувралыг нээлээ.
“Сэлтикс” улирлын турш ямар нэгэн бэртэл гэмтэлд ороогдон төдийлөн амжилт үзүүлэхгүй, шүүмжлэлийн бай болж байсан бол одоо тэд өөрөө өөрсдийгөө олжээ гэхэд буруудахгүй болов уу.
“Кливлэнд Кавалиерс”-ыг хожиж бүсийн аваргын төлөө шалгарч үлдэхэд л тэд плэйоффт эргэн ирлээ гэх болсон. Ахмад туршлагатай тоглогчид плэйоффт ямар байдгийг харуулж Рашийд Уоллэс 13 оноог авснаар ялалт байгууллаа.

“Орландо” өнөөдөр холын зайнаас 22 удаа довтолж, гурвыг нь л амжилттай болгосон бөгөөд ердөө 41% довтолсон. Нэг ёсондоо ногоон өмсгөлтнүүдийн хамгаалалт энэ тоглолтын гол хүчин зүйл болжээ.
Вийнс Картэр 23 оноо, Жамийр Нэлсон 20 оноо, Двайт Ховард 13 оноо 12 самбараас бөмбөг авалтыг хийсэн ч зургаан хоногийн амралт тэдний тоглолтыг эвдсэн бололтой.
Ийнхүү цувралыг зочин баг “Бостон Сэлтикс” 1-0 ээр тэргүүлж эхэллээ. Рондо найман оноо, найман оновчтой дамжуулалт, Гарнэтт найман оноо, 11 самбараас бөмбөг авалт, Пэркинс дөрвөн оноо авсан ч хамгаалалт илүү чухал байлаа.
Хоёр багийн цувралын дараагийн тоглолт лхагва гарагийн өглөө болох юм.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж