“Чигаго Блакхокс” цувралыг эерэг үр дүнтэй эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Чигаго Блакхокс” цувралыг эерэг үр дүнтэй эхлүүллээ

Чигаго хотын мөсөн талбайн баг энэ улиралд эсрэг багийн талбайд зочлон тоглохдоо хамгийн сайн байгаа. Тэр дундаа плэйоффт.Өнөөдөр “Сан Хосе Шаркс” багийн талбайд бүсийн аваргын төлөөх цуврал эхэллээ. Хоёр баг өмнөх шатанд  хүчтэй өрсөлдөгчдийг буулган авсан учраас хэн хэн нь нэлээд жигдэрсэн байлаа. Тэр утгаар тоглолтын турш довтолгоо болон хамгаалалт гээд бүх тал дээр жигд байсан боловч оновчтой болгосон шайб харин зөрүүтэй байсан юм.
Тоглолтын эхний үеийн 12 дахь минутад повэрплэйд “Шаркс”-ын Жэйсон Демерс оруулахдаа Патрик Марлеаугийн дамжуулалтыг ашигласнаар онооны харьцааг нээсэн байна. Үүний хариуг барихын тулд зочин баг хоёрдугаар үед нийтдээ 14 довтолгоо хийсний нэг нь найм дахь минутад байндаа тусчээ. Данкэн Кейтийн дамжуулалтаар Патрик Шарп тоог 1:1 харьцаатай болгон тэнцүүлснээр өрсөлдөөн улам бүр ширүүссэн байна.
 
Энэ тоглолтод Чигагогийн хаалгач Ниеми өөрт ирсэн 45 цохилтоос 44-ийг нь аюулгүй болгосноор багтаа хожлыг авчрав. Хаалгаа бат манаатай байгааг мэдсэн Блакхоксын залуучууд довтолгоондоо гол анхаарлаа хандуулсны үр дүнд 14 дэх минутад хожлын гоол хийж чадсан байна. Энэ удаад Патрик Кэйний дамжуулалтыг Дастин Байфюглин чулуу болголоо.
Ингэснээр 2:1 харьцаатай “Блакхокс” талбай дээр нь “Шаркс”-ыг буулган авч, цувралын харьцааг 1-0 ээр тэргүүлж эхэлжээ. Дараагийн тоглолт 19-ний өглөө болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж