Оросын цомын аварга “Зенит”

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Оросын цомын аварга “Зенит”

Голландын шилдэг дасгалжуулагч Гүүс Хиддинк ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж эхэлсэн цагаас Оросын хөлбөмбөгийн хөгжил нэг шатаар ахисан гэж хэлж болно. Мөн багийн эзэд олон сая ам.долларын цалин хөлс амлаж, өдгөө Оросын хөлбөмбөгийн премьер лигт олон шилдэг тоглогчид өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй Оросын хөлбөмбөгийн холбооны цомын төлөөх тэмцээний энэ жилийн шигшээ тоглолт өчигдөр явагдлаа. Нийт 64 баг өрсөлдсөн тус тэмцээний финалын тоглолтонд Санкт-Петербургийн “Зенит”, Новосибирск хотын “Сибирь” клубууд шалгаран үлдээд байсан юм. Лигтээ төдийлөн өндөр амжилт үзүүлээд байдаггүй ч Новосибирск хотын хөлбөмбөгийн баг цомын тэмцээнд дардан замаар шигшээд хүрсэн гэж хэлж болно. Харин Дон дахь Ростов хотын “Олимп-2” цэнгэлдэх хүрээлэнд болсон шигшээ тоглолт тэдний хувьд амар байсангүй. Эхний 45 минутад Лучиано Спалеттийн шавь нар гоол оруулах 15 боломж гаргаж ирсэн бол “Сибирь” багийнхан дөнгөж хоёр боломж бий болгожээ. Гэхдээ тооны үндсэн харьцаа 0:0 байлаа.Гэвч яаж ч хамгаалсан “Сибирь” багийнхан өрсөлдөгчийнхөө хүчтэй довтлогоог хамгаалж чадсангүй. 60 дахь минутанд Александр Макаренкогийн дүрэм бус тоглолтын хариуд Роман Широков торгуулын цохилт амжилттай хийн тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Энэ гоолоос өөр гоолыг хоёр багийнхан үлдсэн хугацаанд оруулж чадсангүй. Санкт-Петебург хотын баг хоёр дахь удаагаа Оросын хөлбөмбөгийн холбооны цомын эзэд болжээ. Тэд 1999 онд энэ цомыг хүртэж байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж