Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

25 жил хүлээсэн цом

25 жил хүлээсэн цом
Дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөрөө тэргүүлэгч гүрнүүдийн нэг Аргентины хөлбөмбөгийн хаврын лиг Клаусурагийн сүүлийн тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. 18 тойргийн дараах байдлаар “Эстудэнтес”, “Аргентина Хуниорс” багууд Класурад түрүүлэх боломжтой байсан юм. Тэргүүлэгч “Аргентина Хуниорс” багаас нэг оноо дутуу явсан “Эстудэнтес”  сүүлийн тойргийн тоглолтоо Санта-Фе хотын “Женерал Эстанислао Лопез” цэнгэлдэх хүрээлэнд  “Колон”  багийн эсрэг хийж, 4:1 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч өөрсдийн үүргээ нэр төртэй биелүүлээд байлаа. Энэ хариуцлагатай тоглолтод “Эстудэнтес”-ийн шилдгүүдийн нэг Мауро Босельи хет-трик гүйцэтгэж багаа ялалтанд хүргэсэн байна. Энэ тоглолттой зэрэгцэн “Аргетина Хуниорс” багийнхан Буэйнос Айрэс хотын “Томас Адолфо” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн “Хуракан” багтаа шийдвэрлэх тулааныг хийж байлаа. 25 жилийн бүтэлгүйтэлдээ цэг тавихаар талбайд гарч ирсэн “Аргентина Хуниорс” ч гайхалтай тоглон Мэрсьер эхний гоолыг 23 дахь минутад, улмаар 77 дахь минутад Кориа дахин нэг гоолыг оруулан  ялалт байгуулахад тун ойрхон ирээд байсан юм.Талбайн эзэд ч хангалттай довтолж байсан ч 88 дахь минутанд Санчез тооны зөрүүг бага зэрэг ойртуулснаас илүүг хийж чадсангүй. Сүүлийн тойрогт гурван оноо авсан Диего Марадонагийн анхны мэргэжлийн клуб “Аргентина Хуниорс “ 41 оноогоор Клаусураг тэргүүлж, 25 жилийн дараа цомын эзэд болцгоосон байна. Энэ цом тус клубын дасгалжуулагч Клаудио Боргхнийн хувьд маш үнэтэй цом болжээ. Учир нь тэрбээр тоглогч дасгалжуулагч аль алинаар нь лигтээ түрүүлсэн “Аргентина Хуниорс” клубын анхны хүн болсон бөгөөд 1985 онд “Аргентина Хуниорс”  хамгийн сүүлд Клаусурад түрүүлж байх үед Клаудио Боргхн тус клубт тоглогчийн хувиар түрүүлж байжээ.
Score Studio
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж