МАХН-ын онц их хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

МАХН-ын онц их хурал эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАХН-ын онц их хурлын хоёр дахь өдрийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас “АСА” циркийн байранд эхэллээ. Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлж төлөөлөгчид дагаж дуулснаар өнөөдрийн үйл ажиллагаа эхлэв. Хөдөө орон нутагт байгаа гишүүд, дэмжигчдээс ирүүлсэн мэндчилгээг уншиж сонсгосны дараа төлөөлөгчид үг хэлцгээж байна.

    Эхний төлөөлөгч арьс ширний үйлдвэрүүдийг устгасан хэмээн УИХ-ын гишүүн, тухайн үед ТӨХ-ны дарга байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нарыг буруутгав. “Социализмын үед ЗХУ-ын түүхий эдийн баазын дарга Ю.Цэдэнбал гэсэн онигоо байсан, Монгол Улс одоо Хятадын түүхий эдийн бааз, дэлхийн хуучин машины хогийн цэг боллоо. Шинэ машины гаалийн татварыг багасгаж нийслэлийн утааны асуудалд анхаарах хэрэгтэй” хэмээн эхний төлөөлөгч ярилаа. “Монголын хамаг үйлдвэрийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, халзан Д.Ганболд нар хуу устгасан” гэсэн үгийг завсарт нь дайв.

                            Д.ОЮУН
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж