Өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн Каннын кино наадам өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Каннын кино наадамд өрсөлдөж буй дэлхийн шилдэг найруулагч, уран бүтээлчдийн сор болсон уран бүтээлүүдийг үнэгүй үзэх боломжтой болсон байна.
Далайн эрэгт задгай тайз засан, өргөн дэлгэц байрлуулж, тусгай хуваарийн дагуу наадамд өрсөлдөж буй кинонуудыг гаргаж байна. Энэхүү задгай талбайд очиж, кино үзэхэд ямар нэгэн тасалбар худалдан авах хэрэггүй бөгөөд ямар ч үнэ төлбөргүйгээр хүссэн хүн бүр үзэх боломжтой аж. Цаг агаар сэрүүн байгаа учир дулаан хувцаслан ирж үзэхийг зохион байгуулагчдийн зүгээс сануулж байгаа гэнэ.
Сонирхуулахад, өнөөдөр Бельги, Францын найруулагч Franck Richard-ын бүтээл “LA MEUTE” киног үзэгчид үзэх аж. Кино фестиваль 23-ныг хүртэл үргэлжлэх юм.

Н.Наран