“Хаан хуурын тоглолт” болно

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Хаан хуурын тоглолт” болно

АНУ-ын Бостон хотын хөгжмийн консерваторын төгөлдөр хуурчийн гуравдугаар дамжааны оюутан С.Номин “Хаан хуурын тоглолт” нэртэй уран бүтээлийн концертоо энэ лхагва гаригт 19.00 цагаас ДБЭТ-т тоглох гэж байна. Тэрээр Иосеф Хайдн, Ференц Лист, Корильяно, Жорж Гершвинийн бүтээлүүдээс дээжлэн хүргэх ба тоглолтод ДБЭТ-ийн симфони найрал хөгжимчид болон урлагийн гавъяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү оролцох юм. Энэ үдшийн тоглолтын хамгийн оргил хэсэг нь Америкийн нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Жорж Гершвинийн алдарт “Rhapsody in Blue” буюу “Гунигт Рапсоди”  эгшиглэх үед болно хэмээн залуу төгөлдөр хуурч онцолжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж