Ариунаад бүх төрлийн үс засалт зохидог гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Ариунаад бүх төрлийн үс засалт зохидог гэнэ

НҮБ-ийн
элч дуучин Ариунаагийн үс үргэлж өөр, өөр засалттай байдгийг та анзаарч
байв уу? Гадаад төрх, стиль имиждээ байнга анхаарлаа хандуулдаг дуучин
Ариунаагийн хамгийн их бахархдаг зүйл нь түүний үс. Үс сайхан бол зүс
сайхан гэдэг үгтэй Ариунаа зуун хувь санал нийлдэг гэнэ. Тиймдээ ч өдөр
бүр үсэндээ их хэмжээний мөнгийг зарцуулдаг байна.
Нэг удаа “Миний
үс ямар ч хэлбэрээр зассан надад сайхан зохидогт би баярладаг” хэмээн
дуучин бүсгүй хэлж байсан удаатай. Одоо дуучин Ариунаа “Universe Best
Songs” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд шалгаруулалт бүр дээр
үсний засалтаа өөрчилж, хувцаслалт дээрээ анхаарч дэлгэцээр сайхан
харагдахыг хичээдэг. Харин дөрөвдүгээр шатны шалгаруулалтад тэр
60,70-аад оныг санагдуулам үс засалтыг хийлгэжээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж