Ану өөрийгөө “хадгалдаг”

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Ану өөрийгөө “хадгалдаг”

Бяцхан охидын дунд “од” болон гялалзаж яваа дуучин бол Ану. Харин Ану энэ байдлаасаа уйдсан уу, яасан sexy имижийг бүрдүүлж залуусын анхаарлыг татах гэж нэлээдгүй чармайх болсон. Саяхан тэр өөрийгөө ирээдүйн ханьдаа “хадгалж” явдаг гэдгээ нийтэд зарлаад авав.
Өнгөрсөн бямба гаригт MN25 телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлэгт оролцсон дуучин бүсгүй “Манай гэрийн хүмүүжил ч гэх үү дээ, би өөрийгөө ирээдүйн ханьдаа хадгалж байгаа. Ирээдүйн ханиа хүндэлж байгаа юм. Гэхдээ яг одоогоор ханьтайгаа учраагүй л явна” гэж ярив. Сонин л “хадгалалт” юм. Юу хадгалах тухай яриад байна даа, Ану? Зүрх сэтгэл, эсвэл бие???

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж