“Auto expo-2010” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Auto expo-2010” үзэсгэлэн болно

Замын цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэмжлэгтэйгээр “Хэрэглэгч Хаан” ТББ, Монголын Авто спорт сонирхогчдын холбоо хамтран “AUTO-EXPO 2010” үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн энэ сарын 21-25 ны өдрүүдэд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт үргэлжлэх юм байна. Үзэсгэлэнд Авто тээврийн хэрэгслийг иргэд, аж ахуй, албан байгууллагын хэрэгцээнд тохируулан үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд болон авто лизингийн үйлчилгээ эрхэлдэг банк, банк бус санхүүгийн байгууллагууд оролцох аж.  Энэ үеэр авто тээврийн хэрэгсэл худалдан авах хүсэлтэй иргэд, албан байгууллагуудад чанартай, хямд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж