Испанийн “Барселона” клуб Ла лигийн энэ улирлын тоглолтын хамгийн сүүлийн өдөр “Валладолид”-ыг 4:0 харьцаатай хожсоноор мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-аас гурван онооны давуутай болж, сүүлийн зургаан жилд дөрөв дэх лигийн аваргын цомоо хүртлээ. “Реал”-ын тухайд өнгөрсөн шөнө “Малага”-тай 1:1-ээр тэнцэж, оноо хуваасан байна.
“Ballon d’Or”-ын эзэн Лионель Месси тоглолтын үеэр улирлын 33, 34 дэх гоолоо оруулснаар анх удаагаа Пичичигийн цом хүртсэн бол “Барса” улирлын туршид нийт 99 цуглуулсан нь Испанийн Примера лигийн түүхэн дэх дээд амжилт юм.
Улирлын тоглолт өндөрлөхөд ердөө ганцхан тоглолт дутуу байхад “Реал”, “Барса” нар нэг онооны зөрүүтэй байсан бөгөөд Пеп Гуордиалагийн баг тоглолтод ялалт байгуулахад алтан цом өргөх учиртай байв.
Ноу кэмп цэнгэлдэхэд тоглолт эхлээд 27 дахь минутад Педрогийн дамжуулалтыг зочин багийн хамгаалагч Луис Прието өөрийнхөө хаалганд оруулснаар “Барса”-г азын тэнгэр ивээж эхэлсэн. Эхний гоолоос хойш дөрвөн минутын дараа Педро дахин багийнхаа гоолын боломжийг нээж, Мессигийн дамжуулалтаар тооны харьцааг 2:0 болгожээ. Харин цаашид “Барса”-гийн довтолгоог Лионель Месси эзэгнэж, 61 дэх минутад гоолдсон юм. Яаяа Туре “Валладолид”-ыг хамгаалалтыг сэтэлж, Мессигийн гоолыг бэлдсэн бөгөөд 15 минутын дараа дахин Турегийн тусламжтайгаар Месси тооны харьцааг 4:0 болгосон байна.
Тоглолтын дараа “Барса”-гийн ахлагч Карлос Пуойль “Реал Мадрид улирлын туршид сайн тоглож, биднийг олон ч удаа хүнд байдалд оруусан. Гэхдээ бид олон оноо цуглуулж, аваргын цомоо хамгаалж чадлаа. Мянга мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө аваргын цомоо гардаж авах үнэхээр сайхан байлаа. Бидэнд хүнд хэцүү үе тохиоход хөгжөөн дэмжигчид маань бидэнд урам өгдөг” хэмээн ярьжээ.
Харин супер оддоор багаа бүрдүүлсэн “Реал Мадрид” дахин нэг улирлыг цомгүй өнгөрүүлж, дасгалжуулагч Мануэль Пеллегринигийн суудал ганхаж эхэллээ. Сонирхуулахад, “Интер”-ийн Жозе Моуриньо “Оддын цуглуулга 2”-ыг дасгалжуулж магадгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр байна.
Ла лигийн хүснэгтийн гурав болон дөрөвдүгээр байрт “Валенсия”, “Севилья” нар бичигдсэнээр ирэх улиралд “Барса”, Реал” нарын хамтаар Аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болжээ. Харин өнгөрсөн шөнө “Барса”-д ялагдсан “Валладолид” клуб, “Херез”, “Тенерифе” нарын хамт ирэх улиралд доод лигт тоглох болсон байна.
С.Цэлмэг