Долоо хоногийн зурхай:

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн зурхай:

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2011.01.31-2011.02.06

    ARIES-ХОНЬ, 21.03-19.04
    Бүхий л хугацаанд танай ордынхон романтик сэтгэлгээнд хөтлөгдсөн байх нь. Тантай ер бусын учир битүүлэг тохиолдолж тайлбар олоход хүндрэлтэй байх аж. Сэтгэл татсан шинэ хүнтэй танилцах магадлал өндөр. Мөн нөхөрлөлийн үнэ цэнэ өсөх бөгөөд та  ямар нэг клуб,  нөхөрлөлийн гүшүүн болж магадгүй.

    TAURUS-ҮХЭР, 20.04-20.05
    Машид их сэтгэгдэлтэй долоо хоног танд ирж байна. Та бусдад болон өөртөө ч гайхагдахаар  үйлдэл хийх магадлалтай. Эдгээр өдрүүдэд бүтэшгүй зүйл бүтэмжтэй болох жижигхэн ид шид тантай учирна. Мөн энэ долоо хоногт зоригтойгоор өөрийн ашиг сонирхлыг хамгаалахаар та зүтгэхэд яагаад болохгүй гэж.

     GEMINI-ИХЭР, 21.05-21.06
    Илүү их анхаарлыг хамтрагчдаа гаргах цаг иржээ. Хайрын холбоо сүлбээгээ тогтоох нь таныг догдлуулах асуудал мөн болж байна. Харин түр зуурын сэтгэлд хөтлөгдөөд хэрэггүй. Долоо хоногийн сүүлч эртнээс нөхөрлөн харилцаагаа гэр бүлийн төвшинд авчрах эрмэлзэлтэй хүмүүст сэтгэлээ илэрхийлэх үе болой.

    CANCER-МЭЛХИЙ, 22.06-22.07
    Танай ордынхон энэ хугацаанд хоол хүнснийхээ бүтцэд анхаарах хэрэгтэй. Хугацааны дунд үеэр хоол боловсруулахтай холбоотой асуудал үүсч магадгүй. Долоо хоногийн эцсээр эцэг, эх, эмээ, өвөөгөө анхаар. Тэд баяр тэмдэглээд ихээхэн ядарсан байх юм. Та нарын харилцаа үүнээс болон улам бэхжинэ.

    LEO-АРСЛАН, 23.07-22.08
    Арслангууд эрүүл мэндээ ихээхэн анхаарах болж байна. Даарч хөрөхөөс болгоомжил. Хоолой амаа дулаал. Гадагш зугаа цэнгэлээр яваад хэрэггүй, гэмтэл бэртэл авах магадлал их байна. Хуучин жинхэнэ найз нар л танд тус болно. Ах дүү нартайгаа зөрөлдөөн гаргаад хэрэггүй гэж од гаригс өгүүлж байна.

    VIRGO-ОХИН, 23.08-22.09

    Гэр бүлдээ анхаарах цаг. Гэхдээ энэ үеэр шууд хувьсгалт өөрчлөлт хийнэ гэж дайраад хэрэггүй. Баярын өдрүүдэд аль болох хэрүүл маргаанаас зайлхий. Мөн хоол хүнсээ тааруулж хэрэглэх нь  танд тустай. Хугацааны эцэст таны сэтгэл сэргэн эрч хүч нэмэгдэж, шийдэх ёстой асуудлаа амархан зохицуулах магадлалтай.

    LIBRA-ЖИНЛҮҮР, 23.09-23.10
    Энэ ордын ах дүү нартайгаа цуг амьдардаг залууст хэрүүл маргаан ихтэй байх учир тэвчээртэй бай. Ажил үүргийн хуваарилалтаас жижиг маргаан тасрахгүй нь. Долоо хоногийн дундуур хайрын тэмүүлэл өснө. Энэ үеэр та ирээдүйн ханьтайгаа ч тааралдаж магадгүй. Мөн хугацаанд биеийн тамир танд чухал байна.

    SCORPIO-ХИЛЭНЦ, 24.10-22.11
    Танай ордынхон энэ үеэр гэр бүлийн харилцаагаа бататгах нь чухал бөгөөд зайлшгүй. Харин танд ахуйн бүхий л хуралдсан ажлаа амжуулахад нэн таатай байх болно. Мөн энэ үеэр гэр бүлийн зарлага, санхүүдээ нарийн тооцоо хийж, ажлаа амжуулах хэрэгтэй. Баярын зардал ихтэй байгааг анхаар.

    SAGITTARIUS-НУМ, 23.11-21.12
    Та нар энэ долоо хоногт сэтгэлийн хөөрөл ихтэй, баяр баясгалантай байх юм байна. Гадаад үзэмжээ өөрчлөх хүсэл их байх бөгөөд энэ сар шинийн баяр түүнд чинь түлхэц өгнө. Гэхдээ бусдаас хэт онцгойрох гээд хэрэггүй. Таны дотны хүмүүс ч үүнийг үл дэмжинэ. Харин энэ хугацаанд та олон танилтай болсон байх ажээ.

    CAPRICORN-МАТАР, 22.12-19.01
    Таны хувьд материаллаг байдлаа сайжруулахад чиглэгдсэн ажил ихээхэн урагштай байх болно. Хэрэв та орлогын шинэ эх үүсвэрийг хайж байгаа бол тэр нь зөв сонголт байх болно. Хайр сэтгэлтнүүд цагийг хамт өнгөөрөхөд тохиромжтой бөгөөд энэ цагаар сэтгэлээ нээвэл сайн.

    AQUARIUS-БУМБА, 20.01-18.02
    Өөрийгөө харуулж, байр сууриа олох гэсэн танай ордынхонд тааламжтай долоо хоног ирж байна. Энэ эрмэлзлэл таныг эзэмдээд байгаа учраас та хэнээс ч үл айн зүтгэх болно. Эрмэлзлэлийг эерэг чиглэлд оруулах нь таны үүрэг. Мөн өөрийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд үүнийг ашиглах хэрэгтэй.

    PISCES-ЗАГАС,19.02-20.03
    Та ээдрээтэй бөгөөд таавар болсон асуудалтай зууралдах болно. Танд учрыг нь олж хужрыг нь тунгаах хүсэл  байгаа ажээ. Энэ талаараа нийтэд зарлан рекламдах хэрэггүй. Тэр нь таны зүтгэлийг сааруулах нигууртай. Мөн энэ хугацаанд та амбицыг дарж бусадтай зохицон ажиллах нь чухал байна.

    Ш.САМБУУ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж