Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” цуврал барилдаан өчигдөр өндөрлөлөө. Өнгөрсөн бямба, ням гаригт барилдааны хамгийн оргил гэж болох барилдаанууд өрнөж, жилийн шилдэг дэвжээгээр Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ шалгарсан байна. Харин хоёрдугаар байрт Булган аймгийн “Булган хангай” дэвжээ шалгарсан бол удаахь байрт Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүд тодорсон байна.
С.ЦЭЛМЭГ