
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намынхан хуралдаж, дүүргийнхээ ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлжээ. ИТХ-ын нэгдүгээр тойргийн нөхөн сонгуульд дүүргийн МоАХ-ны дарга Д.Алтанхуягийн нэрийг 100 хувийн саналаар дэвшүүлсэн байна. Тус тойрогт Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хорооны иргэд саналаа өгөх юм байна. Санал хураалт энэ сарын 23-ны ням гаригт болно.
Д.ОЮУН