Калифорни зардлаа бууруулах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Калифорни зардлаа бууруулах хэрэгтэй гэв

Калифорни мужийн төсвийн алдагдал 19 тэрбум ам.доллар хүрээд байгаа тул нийгмийн халамжийн төсвөө их хэмжээгээр танах хэрэгтэй гэж мужийн захирагч, “Terminator” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин, тамирчин Arnold Schwarzenegger ярьж байна.
Өөр сонголт байхгүй тул тус мужийн нэг сая ядуу иргэнд олгож байгаа нийгмийн халамжийн тэтгэлгээ танахаас өөр аргагүйд хүрч байна гэж тэрбээр ярьсан бөгөөд мужийн орлогыг өсгөж, төсвийн алдагдлыг багасгахын тулд татвар нэмж болохгүй гэж түүний хэлснийг Бүгд найрамдах намынхан дэмжиж байна. Харин бизнесийн татвар нэмэхийн оронд хүүхдийн халамжийн мөнгийг хасах нь тийм ч ухаалаг сонголт биш гэж Ардчилсан намынхан үзэж байна. Хэдийгээр мужийн статустай ч тус муж хүн амын тоогоороо АНУ-д хоёрт ордог ордог бөгөөд эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд наймд бичигддэг, ДНБ-нийхээ хэмжээгээр Италитай тэнцдэг. Хэрвээ Калифорни муж улс байсан бол хүн амынхаа хэмжээгээр дэлхийд 35-д орох байсан. Калифорнид ажилгүйдэл АНУ-ын дунджаас өндөр байгаа бөгөөд өнгөрсөн сард татварын орлогын төлөвлөгөө нь гурван тэрбум ам.доллараар дутсан байна.
Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж