Төр, засгийн удирдлагууд мод тарьж өнжлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Төр, засгийн удирдлагууд мод тарьж өнжлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ хаврын тарих хөдөлгөөн энэ сарын 15-ны бямба гаригт тохиолоо. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн хашаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар тус цэцэрлэгийн багш, ажилчид, хүүхдүүд, тэдний ээж аавуудын хамт мод тарьсан бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл танхимын гишүүдийнхээ хамт ШУА-ийн харъяа  Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа. Харин Ерөнхий сайд С.Батболд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2010 оны бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ажиллагаанд оролцож, гацуур мод тарив. Мод тарих үйл ажиллагаанд оролцсон төр, засгийн удирдлагууд “Мод тарина гэдэг зүгээр нэг тарихын нэр бус. Тарьсан модоо усалж тордон, эргэж тойрч, сэтгэлээсээ арчлахын нэр юм. Одоо бидний тарьж байгаа модод бол хаврын анхны тарилт, дараа нь намар дахиад мод  тарина.  Хавар тарьсан энэ модыг зуны турш ургуулж, тордох хэрэгтэй. Модыг өвөл ч мартаж болохгүй” гэж хэлж байлаа. Мод тарих өдрөөр нийслэлийн хэмжээнд 129.495 ширхэг мод тарьсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж