Дундговьд ардчиллын ойг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Дундговьд ардчиллын ойг тэмдэглэлээ

Дундговь аймаг Ардчиллын 20 жилийн ойг аймгийн хэмжээнд бүсчлэн
тэмдэглэсэн байна. Зүүн бүсийн чуулга уулзалт Говь-Угтаал суманд болж
тус бүсийн долоон сум оролцсон бол баруун бүсийн чуулга уулзалт
Дэлгэрхангай суманд болж нийт зургаан сум хамрагдсан юм.

Тус чуулга уулзалтыг Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Б.Ургамалцэцэг,
С.Од-Эрдэнэ, Н.Эрдэнэцогт, “Наранцацралт” Сангийн тэргүүн Н.Соёмбо нар
санаачлан зохион байгуулсан аж. Дундговь аймагт энэ жил өвөлжилт
хүндрэлтэй байсан тул Ардчиллын ойг тэмдэглэх арга хэмжээг ийнхүү
оройхон тэмдэглэжээ.

Ойн арга хэмжээний үеэр баярын хурал, урлагын тоглолт болсон бөгөөд сум
сумаас ирсэн зочид төлөөлөгчид урлаг спортоор халуухан өрсөлдөж, дуутай
хууртай хөгжилтэй өдрүүдийг өнгөрөөсөн байна. Энэ жил ардчиллын ойг төр
засгийн хэмжээнд тэмдэглэж байгаа тул тус бүс нутгийн чуулга уулзалтад
зөвхөн ардчилсан намын төдийгүй аймгийн хувьсгалт намын удирлагууд ирж
баяр хүргэж байсан юм.
Түүнчлэн энэ жил Ардчилсан намын “Анхан шатаа сонсох аян” зохион
байгуулж байгаа бөгөөд намын зүгээс сум багд хүрч ажиллаж байгаа. Үүний
хүрээнд Намын Нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг болон ҮЗХ-ны гишүүд
анхан шатны байгууллагын дарга удирдлагууд, сумын иргэдтэй уулзаж,
тэдний санал бодлыг сонссон юм.

Энэ удаагийн бүсчилсэн уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах
болжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж