Амир Хан аваргын бүсээ хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Амир Хан аваргын бүсээ хамгааллаа


Британийн тулаанч Амир Хан өчигдөр Нью-Йорк хотын “Мэдисон Сквер Гарден”-д АНУ-ын боксчин Пол Малиньяжиг буулган авснаар WBA-ын дунд жингийн дэлхийн аваргын бүсээ амжилттай хамгааллаа. Мэргэжлийн боксын рингэнд 24 тулаан хийж, 23 ялалт байгуулсан 23 настай Хан тулааны эхний үеэс л илт илүүрхэж байсан бөгөөд хурдаараа гайхагддаг Малиньяжиг хүч, оновчтой цохилтоороо нам унагажээ. Шүүгч 11-р үед тулааныг зогсоосон байна.

Анх удаагаа Америкийн рингэнд гарч тулалдсан Хан тулааны дараа “Үнэнийг хэлэхэд би бага зэрэг сандарч байлаа. Учир нь анх удаагаа гэрээсээ, төрөлх нутгаасаа хол тулаан хийсэн. Анх танхимд орж ирэхэд хүмүүс намайг тохуурхсан байдалтай хашхирч байсан бол ялалтын дараа бүгд надад баяр хүргэлээ. Надад бусдыг өөртөө татах арга барил байдаг байх” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж