“Х-Түц”-ийн Т.Бархүү тохиолдлоор жүжигчин мэргэжлийг сонгосон талаар нууцаа дэлгэлээ. 2000 оны хавар УИХ-ын сонгуулийн үеэр хэсэг нөхдийн хамт “Ньюанс” нэртэй хамтлаг байгуулан, хөдөө орон нутгаар сурталчилгааны халтуур хийж, багагүй мөнгө хармаалсан нь түүнд нөлөөлсөн байна. Мөн ондоо Испанийн эдийн засгийн дээд сургуульд явах байсан тэрээр хоёрхон хоногт бэлдэн, СУИС-ийн элсэлтийн шалгалтанд тэнцэж, жүжигчин болох гараагаа эхэлжээ. Хоёр хоногийн бэлтгэлд нь УДЭТ-ын жүжигчин Д.Баттөмөр чамгүй тус хүргэсэн гэнэ билээ.
Д.ДОЛГОР