Леонардо “АС Милан”-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Леонардо “АС Милан”-ыг орхилоо

Италийн Сери А-гийн гол төлөөлөгчдийн нэг “АС Милан” клуб болон клубын дасгалжуулагч Леонардо нар харилцан зөвшөөрсний дагуу Лео ажлаасаа огцорсон байна. Өдгөө 40 настай бразил мэргэжилтэн энэ улирлын эхэнд “Россонери”-тэй хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Гэсэн хэдий ч улирлын тоглолтод чамлахаар тоглолт гаргаж, цомын төлөөх өрсөлдөөнөөс мултарсан учир Сан Сиро дахь түүний ирээдүй бүүдийж эхэлсэн билээ.

Тоглогч байхдаа “Милан”-ы гол баатар байсан Леонардо өнгөрөгч баасан гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Хоёр тал харилцан зөвшөөрсний дагуу бид мөр мөрөө хөөх болсон тухай мэдэгдэж байна. Өнгөрсөн олон жилийн хугацаанд бид ойр дотно, сайн харилцаатай байсан, цаашид ч энэ хэвээр байх болно. Миний хамгийн ихээр хүсч байсан Аваргуудын лигийн байр суурийг бид олж авсан, гэхдээ би энэ аяллаа төгсгөх цаг нь болсон гэж бодож байна” гэжээ.

Леонардо “АС Милан”-ы дасгалжуулагчийн байр суурийг Карло Анчелоттигоос залгамжлан авсан бөгөөд энэ улиралд тэд лигийн хүснэгтийн гуравдугаарт бичигдсэн ч олон нийт, хэвлэл мэдээллийнхэн болон фанатуудын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж