Мадридын финалд Надаль, Федерер нар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Мадридын финалд Надаль, Федерер нар өрсөлдөнө

Мадрид Мастерс тэмцээний тоглогчдын чансааны жагсаалтын эхний хоёрт эрэмбэлэгдсэн Рожер Федерер болон Рафаэль Надаль нар хагас шигшээгийн учраагаа ялснаар тэмцээний финалд хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Жагсаалтын хоёрт бичигдсэн Надаль хагас шигшээ тоглолтод нутаг нэгт Испанийн Николас Альмагротой тоглож, эхний сетдээ ялагдсан боловч дараагийн хоёр сетэд өөртөө итгэлтэй, чадварлаг тоглолт гарган 4-6; 6-2; 6-2 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Тэрбээр энэ улирлын уралдаан, тэмцээн эхэлснээс хойш шороон коурт дээр нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд өчигдөр 14 дэх ялалтаа авчээ.

Харин дэлхийн номер нэг теннисчин Федерерийн тухайд өчигдөр шөвгийн дөрөвт Испанийн Дэвид Феррерийг 7-5; 3-6; 6-3 харьцаатай хожсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж