
Харин тус төвийн судалгаанаас үзвэл оросууд эмнэлгийн үйлчилгээ, жолооны үнэмлэхээ “худалдаж”, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж баригдах, хүүхдээ цэрэгт татуулахгүйн тулд, эсвэл илүү дээр сургуульд явуулахын тулд авлига өгсөөр байгаа хэвээр байна. Судалгаанд оролцогсдын 10 хувь нь бүр төрөл төрөгсдийнхөө оршуулгыг хийхийн тулд авлига өгсөн гэж хэлсэн байна. Авлига өгдөг хүмүүс бол “гэмт хэрэгтнүүд мөн” гэж судалгаанд оролцогсдын ердөө 10 хувь нь л үзсэн бол “мөнгөтэй дугтуй” өгдөг хүмүүс үнэндээ өөр аргаар асуудлаа шийдвэрлэх боломжгүй ердийн хүмүүс гэж 30 хувь нь үзсэн байна.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард “Watchdog Transparency International” байгууллагаас гаргасан тайланд Орос улс авлигын үзүүлэлтээрээ дэлхийн 180 орноос 146-д бичигдсэн бөгөөд Африкийн Зимбабве, Сиерьра Леон зэрэг улсуудтай мөр зэрэгцсэн байна.
Т.Бадрах