Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 16

Үйл явдал

1686 ОН.
Польш –литовын төлөөлөгчид, Оросын дипломат Василий Васильевич Голыцин нарын хооронд удаан хугацааны хэлэлцээр хийсний явцад Орос ба Речь Посполитая хоёрын хооронд “мөнхийн энх тайвны гэрээ” гэгчийг байгуулсан байна. Энэ гэрээ нь 1667 оны Андрусовскийн эвлэрлийн нөхцлийг батлан Орост Смоленскийн орчим Зүүн эргийн Украин, Запорожье ба Чернигов болон Стародубыг оруулсан Хойт хязгаарын нутаг дэвсгэрийг баталгаажуулж өгчээ. “Мөнхийн гэрээ”-г хэрэгжүүлэхээр Орос Крын хаант улсын эсрэг дайтахаар болсон байна. Үүний хариуд нь польшууд 145 мянган рублийн нөхвөр аваад Киеваас нэг мөр татгалзсан ажээ.

1871 ОН. Парижийн коммунарчууд Наполеоны ялалтад зориулан 1806-1810 онд босгосон Вандомын баганыг буулгаж хаяв. Эзлэн түрэмгийлэх дайны бэлгэдэл болсон энэ хөшөөг буулгах тунхаглалыг тэд дөрөвдүгээр сард гаргажээ. Буулгаснаас хойш дөрвөн жил өнгөрөөд уг баганыг дахин сэргээн босгожээ. Уг баганыг дайснаас олзолсон их буунуудын хүрлийг хайлуулан босгосон бөгөөд баганыг Наполеоны хөшөө төгсгөдөг. Түүний өндөр нь 43,5 метр.

1881 ОН. XIX зууны сүүлчээр Берлины төвд гудамжны хөдөлгөөн ихээхэн хүндрэлтэй болсон байлаа. Хотын хүн ам нэг сая болсон байв. Цахилгаан трамвай байдлыг өөрчилж болохоор байсан учраас Цахилгааны компанийн инженер Вернер фон Сименс цахилгаан зам барих санал тавьжээ. Сименс 1879 оны хавар Берлины үзэсгэлэн дээр цахилгаан төмөр замыг цахилгаан зүтгүүртэй вагонуудтайгаар харуулжээ. Тэр нь тухайн үедээ ихээхэн анхаарал татаж байлаа. Гурван вагон чирсэн цахилгаан зүтгүүр 18 хүнийг зөөж байсан ба үзэсгэлэн дээр уурын биш, мориор чирдэггүй тээврийн хэрэгслээр зорчих гэсэн хүмүүс олон байв. Сименс өөрийн мөнгөөр трамвайн загварыг хийлгэж, 1881 оны энэ өдөр Берлины захын Лихтерфельд ба Кадетын корпусийн хооронд тавьсан замаараа явуулсан нь морийг халсан хотын тээврийн хэрэгслийн эхлэл байжээ.

1929 ОН. Америкийн кино академийн “Оскар” гардуулах анхны ёслол  болжээ. Уг шагналыг Metro-Goldwyn-Mayer студийн босс Луис Б.Майер анх санаачилсан ба энэ нь өдгөө дэлхийн кино урлагийн хамгийн алдартай шагнал болсон юм. Шагнал гардуулах анхны ёслол Холливудын  “Roosevelt” зочид буудалд болсон байна. Ёслолыг радиогоор дамжуулдаг байгаад 1953 оноос телевизээр үзүүлэх болжээ. Дал орчим жилийн турш шагналыг гуравдугаар сарын сүүлч дөрөвдүгээр сарын эхээр гардуулж байгаад 2004 оноос хоёрдугаар сарын сүүлчээр гардуулах болсон юм. Уг ёслолоор 10 мянгаад хүний ажлын байр бий болж, мужийн төсөвт 700 сая ам.доллар авчирдаг гэж 2007 оны тооцоонд гарсан байлаа. Бусад кино шагналуудыг бодвол бараг 10 мянга гаруй хүнтэй кино академийн гишүүдийн шууд сонголтоор шагналын эзэн тодордог.  Өдгөө Оскарын шагналыг 24 үндсэн номинациар гардуулж байна.  Оскарын 34 см-ын өндөр, 3,85 кг жинтэй баримлыг британи гэх бодисны хольцоор бүтээж, алтаар бүрэн хар боржин сууринд бэхэлжээ. Домгоор бол Седрик Гиббонс баримлын эскизийг нэгэн залхуутай хуралдаан дээр сууж байхдаа бүтээсэн гэх. Анхны завгарыг харсан нэгэн нь “Энэ чинь манай Оскар авга байна” гэж хэлснээр Оскар гэсэн нэр уг шагналд “наалджээ”.

2001 ОН
. 1970 оны гуравдугаар сарын 31-нд Японы зорчигчдийн онгоцыг булаан авч Хойд Солонгост нисэн очиж байсан Японы улаан арми гэх хэт даврагч байгууллагын есөн гишүүдийн охид Пхеньянаас Япондоо буцан иржээ. Тэд онгоцны буудал дээр мэдэгдэл хийхдээ “Бидний эцэг алдаатай зүйл хийсэн” гэж мэдэгдэж байлаа.

2004 ОН.
Ромын хамба лам II Иоанн Павел Ромын каталик шашны гэгээнтнүүдийн тоонд савны хорт хавдартай гэдгээ мэдсээр байсан ч дөрөв дэх охиноо төрүүлээд 1962 онд нас барсан Жанна Беретта Молла гэдэг итали эмэгтэйг оруулан зарлав.  Ватиканы түүхийн сүүлийн таван зуун жилд айлын эхнэр байсан эмэгтэйг ийнхүү хувилгаан болгосон анхны тохиолдол нь энэ байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж