Дөрвөн жил гаруйн хугацаанд дэлхийг тойрон аялсан Амай өнөөдөр Улаанбаатар хотод орж ирлээ. Амай яг одоо нийслэлийн дөрвөн замын ойролцоо мориор аялалаа үргэлжлүүлж явна. Тэрбээр 13 цаг гэхэд Сүхбаатарын талбайд очихоор төлөвлөн, түүнийг угтан авагсадтай уулзахаар болзсон юм.
Сануулахад, Амай 2005 оны арваннэгдүгээр сард хилийн дээс алхсан бөгөөд дөрвөн жил, таван сарын хугацаанд тасралтгүй бадарчилсаар дэлхийн 69 орноор аялан, өнөөдөр эх орондоо эргэн ирж байгаа юм.
Сануулахад, Амай 2005 оны арваннэгдүгээр сард хилийн дээс алхсан бөгөөд дөрвөн жил, таван сарын хугацаанд тасралтгүй бадарчилсаар дэлхийн 69 орноор аялан, өнөөдөр эх орондоо эргэн ирж байгаа юм.
Б.Энх