
Гэрэл зургийг ASSOCIATED PRESS"
Ерөнхийлөгч Барак Обама мансууруулах бодист хяналт тавих үндэсний стратегийг таван жилийн хугацаатайгаар шинэчиллээ. “Мансууруулах бодис хэрэглэх, түүний үр дагавар гэсэн энэ ээдрээтэй асуудалд” Обамагийн төлөвлөгөө нь тэнцвэртэйгаар хандсан баримт гэдгийг захиргааны тэргүүн нь онцолжээ.
Таван жилийн төлөвлөгөөний дагуу орон нутгийн төвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ихээхэн анхаарах ба хориотой бодис хэрэглэгчдийг эмчлэх мөн хууль хяналтын байгууллагуудыг бэхжүүлэх зэрэгт анхаарна. Стратегийн төлөвлөгөөгөөр мансууруулах бодис хэрэглэдэг залуучуудын тоог 15 хувиар бууруулах гэнэ. Мөн мансууруулах бодисны нөлөөгөөр үхэх үхлийн тоог бууруулах, мансуурсан хүмүүсийн жолоо барих эрхийг хязгаарлах замаар бууруулах ажээ.