
Оросын эдийн засгийн өсөлт энэ жилийн эхний улиралд 2,9 хувийн өсөлттөй гарчээ. Энэ нь өнгөрсөн жилд 7,9 хувиар уналттай байсан нутаг дэвсгэрт гарч буй эрс эрчимтэй өсөлт болж байна.
Оросууд эрчим хүчний нөөцийн томоохон экспортлогч гэдэг нь энд ихээхэн нөлөөллөө. Нефтийн үнэ эргээд өссөн нь Орост ашигтайгаар нөлөөлсөн гэж санхүүгийн мэдээний Bloomberg онцолж байна. Нефтийн үнийн нэг ам.долларын өсөлт тутмаас Орос хоёр тэрбум ам.долларыг авч байна. Мөн зээлийн ханшийг бууруулахаар авсан Засгийн газрын арга хэмжээ ч энд чухал байжээ.