Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайханы “Сүлдэнд шингэсэн аялгуу” тоглолт өнөөдөр 19.00 цагаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад болох гэж байна. “Монгол түмний билэгдэл морин хуурын аялгуу төрийн минь сүлдийг ивээж аргаддаг байх. Тэр ч утгаар нь “Сүлдэнд шингэсэн аялгуу” хэмээн нэрлэсэн гэж АЖ Ч.Батсайхан ярилаа.
Дашрамд сонирхуулахад энэ удаад гурав дахь бие даасан тоглолтоо түмэн олныхоо хүртээл болгож байгаа нь энэ аж.
Б.АНХАА