

Дуучны фэнүүд болон дэгжин загвар сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан энэхүү нарны шилнүүд өчигдрөөс худалдаанд гарч эхэлжээ. Энэхүү коллекцийн эмблем нь хамтрагчидын нэрний эхний үсгүүд болох “MDK” юм. Харин М үсгийг нь гоёмсог шигтгээгээр тодотгон харуулжээ.
Дашрамд сонирхуулахад, дэгжин хүрээ, өвөрмөц өнгөний сонголт бүхий эдгээр нүдний шилнүүд 248-289 долларын үнэтэй байгаа аж.
Н.Наран