Т.Ганди сайд оюутнуудад тэтгэлэг гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Т.Ганди сайд оюутнуудад тэтгэлэг гардуулав

Өнөөдөр 12.00 цагаас төр захиргааны “Элит” төвд “Ганди сан”-гаас оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулан өгөв. “Ганди” сан БНСУ-ын Шин Хан банкны “Мөрөөдлийн сан”-тай хамтран уг арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 400 гаруй оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулжээ. Сургалтын тэтгэлэгт хамруулах оюутнуудыг сонгохдоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчит их дээд сургууль, коллежид онц сайн дүнтэй суралцдаг, өрхийн орлого багатай, ам бүл олуулаа айл өрхийн хүүхдүүдийг сонгож, сургалтын төлбөрийн тодорхой хувийг дэмжлэг болгон олгодог байна. Энэ жил тус сангийн тэтгэлэгт МУИС, УБИС, ХААИС, Отгонтэнгэр, Билэг, Соёмбо, Цэцээ гүн зэрэг их дээд сургуулиудын 58 оюутан хамрагдсан байна. Ингэхдээ сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээ харилцан адилгүй байдгийг харгалзан төлбөрийн 30-50 хувийг олгожээ. Тэдний сургалтын төлбөрийн тэтгэлгийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар гардуулан өгөв.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж