Уурхайчид мөргөлдөөн гаргав

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Уурхайчид мөргөлдөөн гаргав

Междуреченскийн төмөр замыг тавдугаар сарын 15-ний шөнө хаасан уурхайчид ба тэдний хамаатан садан цагдаагийн тусгай ангийнхантай мөргөлдөх үеэр наад зах нь зургаан цагдаа гэмтэл, бэртэл авчээ.
"Эхо Москвы"  радиостанцийн мэдээлснээр замыг цэвэрлэх үеэр цагдаагийнхан түрэмгий авир гаргасан гэнэ. Эсэргүүцэгчид нь тэдний хариуд чулуу нүүлгэж байлаа. Шөнийн мөргөлдөөний үеэр 20 хүнийг барьсан байна. Цагдаагийнхан тэдний хаягийг тогтоож баригдсан нөхцөл байдлыг нь тодруулж байгаа ажээ. Тэдэнд ямар нэг ял тулгаагүй байна.
Гэнэтхэн сөргөлдөөн гарсан газарт Междуреченскийн захирагч Сергей Щербаков очиж тэднийг тайвшрахыг уриалж байсан боловч эсэргүүцэл гаргагчид замыг боосон хаалтаа авахаас татгалзсан байна. Төмөр замыг хаасан уурхайчид ба тэдний хамаатан садан нь  хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахыг шаардан уг эсэргүүцлийг гаргасан байна. Тэд эхлээд хотын төвд цуглаанаа хийгээд дараа нь төмөр замын хөдөлгөөнийг хаан 20 ачааны болон зорчигч тээврийн нэг галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан байв.  Тавдугаар сарын 9-нд "Распадская" уурхайд 66 хүн амиа алдсан осол гарсаны дараа тэдний эсэргүүцэл эхэлсэн байна. Ослоор 100 гаруй хүн гэмтсэн ба 24 уурхайчид ба аврагчид өнөөг хүртэл сураг болсоноор тооцогдож байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж