Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өмнөх парламентын үед Ардчилсан намын бүлгийн дарга байхдаа чуулганы танхимд амжиж ирээгүй бүлгийнхээ гишүүдийн өмнөөс олонтаа кноп дарахад хүрдэг байв. Үүнийг нь саяхан TV9 телевизээр нэг хэсэг телевизийн рекламны шторк болох хэмжээнд хүртэл нь цацаж, үзэгчдэд хоногшуулсан билээ. Харин сайдын албан тушаалд шилжсэнээсээ хойш албан үүргээсээ гадуур ажилд оролцож амжихаа болиод байсан Л.Гансүх сайд өчигдөр нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийгхэлэлцэх үеэр намын нөхрийнхөө санаачилсан төслийг унагахгүйн тулд хуучин зуршлаа сэргээхэд хүрлээ.
Д.Лүндээжанцан нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл гишүүдийн 68 хувийн саналаар дэмжигдсэний дараа Лу.Болд гишүүний хуулийн төслийг хэлэлцлээ. Э.Бат-Үүл гишүүн хуулийн төслийн талаар саналаа хэлчихээд танхимын үүд чиглэн алхаж явтал УИХ-ын дарга хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт зарлан алх тогших нь тэр. Улсын баатар ч саналаа өгөхөөр танхимын хоймор луу ухасхийж, гүйхээрээ алхсаар арай гэж суудалдаа хүрээд гараа сунгатал зэргэлдээ суудаг Л.Гансүх сайд буруу харж байгаад кнопыг нь дарж орхих нь тэр. Хожимдсон гишүүн түсхийтэл инээд алдаж аваад буцаад алхсан юм.

Б.ЗАЯА