С.Баярцогт сайд 100 метрт гүйв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

С.Баярцогт сайд 100 метрт гүйв

Одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдээс хамгийн овтой хийгээд адгуу нь Сангийн сайд С.Баярцогт гэвэл санал зөрөх хүн гарахгүй л болов уу. Саяхан болсон Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Ш.Сайхансамбуу гишүүн бүр аргаа барчихсан “Чи бол энэ 75-гаа хэн нь юу асуух, түүнийг нь яасхийгээд тонгорчихоо мэддэг болчихсон хүн шүү дээ” гэж суусан. Ядруухан эрийн аяны чемодан шиг том хар цүнх өрөөлдөж үүрчихээд хичээлээсээ хоцорсон сургуулийн сурагч шиг хар хурдаараа гүйж явахыг нь харахаас ч заримдаа нүд халтирмаар.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэхэд нэлээд бухимдуу суусан Сангийн сайдтан хэлэлцүүлэг дууссаны дараа түр амсхийж өрөөндөө орсон хойгуур нь Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бас нэг хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлээдхэв. Гааль, татварын байгууллага Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг гол хоёр салбар нь тул С.Баярцогт энэ үүний улмаас нөгөө лайтай хар цүнхээ үүрээд, англи “гонжоом”-тойгоо өрөөнөөсөө чуулганы танхим хүртэл 100 метрийн гүйлт хийв.

Б.ЗАЯА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж