Г.Уянгын ажлыг Ж.Занаа үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Г.Уянгын ажлыг Ж.Занаа үргэлжлүүлнэ

Өнөөдөр Амлалт нэхэх ард түмний холбоо, Тусгаар тогтнол эвсэл, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний соёмбо хөдөлгөөн, Эрс  шинэчлэл хөдөлгөөн, Үндэсний Хас хөдөлгөөн хамтран “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв. Тэд хэлэхдээ өнгөрсөн сарын 22-ны өдөр бид УИХ-ын ажлын хэсэгтэй Төрийн ордонд яриа хэлэлцээ өрнүүлсний үр дүнд тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрч өлсгөлөнгөө зогсоосон. Гэвч өнөөдрийг хүртэл төрөөс шаардлага биелүүлэх ямар ч алхам хийсэнгүй. Мөн хөдөө орон нутгуудаар биднийг тус бүр зуун сая төгрөгийн хахууль авч өлсгөлөнгөө зогсоосон гэсэн худал цуу яриа тараасан байна. Тиймээс хэрвээ төр засгаас энэ байдлаа үргэлжлүүлсээр, тавьсан шаардлагад маань хойрго хандсаар байвал цаашид зүгээр суугаад байж чадахгүй, тэмцлээ улам эрчимтэйгээр үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн тэдний шинэ удирдагчаар Иргэдийн Алянс төвийн захирал Ж.Занаа ажиллах болсныг энэ үеэр нийтэд мэдээллээ. Өмнөх удирдагч Г.Уянгад янз бүрийн сүрдүүлэг, зүй бусын хараалын үг мессежээр, утсаар ирэх болж. Одоо бүр утсаа авахаас хүртэл айдаг болсон тухайгаа ярьж байлаа.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж