Английн Ерөнхий сайдад цахилгаан илгээв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Английн Ерөнхий сайдад цахилгаан илгээв

Английн Консерватив намын дарга Дэвид Камироныг Их Британийн нэгдсэн Вант улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилсонтой холбогдуулан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг баярын цахилгаан илгээжээ.
Баярын цахилгаанд “Өөрийн удирддаг Консерватив намаа сонгуульд амжилттай зохион байгуулж, ялалтад хүргэн, Их Британийн шинэ Ерөнхий сайдаар томилогдсонд тань баяр хүргэе. Бид Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоо улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь Монголын ард түмний цогцлоосон ардчилал 20 насан дээрээ төр засгаараа хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйл явдал болж байна. Манай ард түмэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг дэлхийн улс гүрнүүдтэй Ардчилал хөгжлийн замаар дуу нэгтэй алхах болсондоо бахархдаг.   
Их Британийн Консерватив нам Монголын Ардчилсан намын хооронд үр бүтээлтэй, нягт холбоотой явсаар ирсэн хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт бид итгэлтэй байна. Ноён Ерөнхий сайд таны ажил үйлсэд амжилт хүсье ” гэжээ.
Өнгөрсөн оны зургадугаар сард Лондон хотноо болсон Олон улсын ардчилсан холбооны Гүйцэтгэх зөвлөлийн чуулга уулзалтын үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Английн Консерватив намын дарга Дэвид Камиронтой уулзаж хоёр намын хоорондын харилцаагаа өргөжүүлэх тал дээр санал солилцож байжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж