
Тэмцээний сугалаа өнөөдөр орой гарах ба маргааш буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 болон 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 болон 63 кг-ын жингийн барилдаанууд болно. Харин манай тамирчдаас 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д Б.Хишигбаяр, Д.Дөлгөөн, 73 кг-ын жинд Г.Пүрэвдорж, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар Египетийн татамид гарч барилдана. Харин үлдсэн жингийн барилдаанууд ням гаригт болох юм.
“Дэлхийн цом”-д өрсөлдөх манай тамирчид:
Эрэгтэй: Ч.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, Д.Дөлгөөн /66 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Б.Амбасэлмаа /81 кг/, Б.Ариун-Эрдэнэ /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/
Эмэгтэй: М.Уранцэцэг /48 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/
С.Цэлмэг