Мексикчүүд Анголын шигшээг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Мексикчүүд Анголын шигшээг буулган авлаа

Андрэас Гуардадо нөхөрсөг тоглолтын 53 дахь минутанд гоол оруулснаар Мексикийн шигшээ баг Анголын хөлбөмбөгийн шигшээ багийг хожсон байна. Хоёр багийн тоглолт Нэгдсэн улсын Хьюстон хотноо Рэлиант цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тус тоглолтыг 70.099 үзэгч цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхсон нь тус цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тоглолтыг хамгийн их хүн үзсэн амжилтын 3-рт тэмдэглэгдэн үлдсэн байна. Мексикийн шигшээ багийн хувьд зургадугаар сарын 11-ний өдөр ӨАБНУ-д нээлтээ хийх 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх бие халаалтаа АНУ-д ийнхүү дуусгаж байгаа бөгөөд тэд зургаан нөхөрсөг тоглолт хийж,  дөрвөн хожил байгуулан, хоёр тэнцсэн байна. Мөн эдгээр тоглолтуудад нэг ч гоол хаалгандаа алдаагүй байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүхэнд л хэцүүхэн учраад тооцогддог Мексикийн шигшээ багийн хувьд хар тивд анх удаа зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсэгт талбайн эзэн ӨАБНУ, Уругвай, Францын шигшээ багуудтай өрсөлдөхөөр оноолт таарсан байгаа бөгөөд 19 дэх удаагийн хөлбөмбөгийн Дэлхийн цомын төлөөх тэмцээний нээлтийн тоглолтыг зургадугаар сарын 11-ний өдөр талбайн эздийн эсрэг хийх юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж