Террорыг таслан зогсоож чаджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Террорыг таслан зогсоож чаджээ

Оросын ДХЯ-ны байр. Гэрэл зургийг  "Лента.Ру"

ОХУ-ын Дотоод хэргийн яам Москвад хийгдэх гэж байсан хэд хэдэн аллагыг  таслан зогсоож чадлаа гэж  Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев мэдэгдсэнийг РИА Новости дамжуулав.
Цуврал дэлбэрэлт хийх гэж байсан хэт даврагчдыг ДХЯ-ны ажилтнууд илрүүллээ гэж сайд хэлэв. Тэднээс цагийн механизмтай тэсрэх төхөөрөмжийг илрүүлсэн байна. Хэрэв хэрэг үйлдэгдсэн бол олон нийтийн санаа сэтгэлд ихээхэн сөрөг нөлөө гаргах байлаа гэж сайд хэлсэн байна.
Нургалиев хаана аллага хэзээ үйлдэгдэх гэж байсан мөн террористуудыг хэрхэн баривчилсан зэргийг тодруулж хэлсэнгүй.
2010 оны гуравдугаар сарын 29-нд хоёр амиа золиослогч эмэгтэй метронд дэлбэрэлт үйлдсэний дараа хийгдэх гэж байгаа алан хядлага тухай мэдээлэл тогтмол гарч байгаа гэнэ. Хүчнийхэн "ВКонтакте" сүлжээнд нэгэн нөхөр тавдугаар сарын 12 болон зургадугаар сарын 12-нд "Комсомольская" ба "Баррикадная" станцуудад үйлдэгдэх гэж байсан террорын тухай сануулсаныг сонирхжээ.
Москвагийн метронд хийгдсэн аллагаар 40 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байлаа. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны дарга Александр Бортников тэр аллагуудын зохион байгуулагч ба гүйцэтгэгч нарыг бүрэн тогтоосон гэдгээ ерөнхийлөгч Дмитрий Медведевт илтгэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж