Дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан домэйн хаягууд

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан домэйн хаягууд

Мэдээж онлайн бизнесийн хувьд Домэйн нэр маш чухал. Бичихэд, санахад, хэрэглэхэд амар нэр сайтын амжилтын үндэс болдог билээ. Тийм ч учраас домэйн нэрний төлөө ихээхэн хэмжээний мөнгө үрэхэд хүрдэг биз. Ингээд дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан домэйн нэрнүүдийг танилцуулья.

1.    Insure.com: $16 сая
2009 онд энэ домэйн нэрийг “QuinStreet” хэмээх онлайнаар маркетинг, технологийн үйлчилгээ үзүүлдэг компани 16 сая ам.доллараар худалдан авсан байна. Улмаар вэбсайт цааш өргөжсөөр машин, амьдралын, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ мөн үзүүлдэг болжээ.

2.    Sex.com: $14 сая
match.com-ын үүсгэн байгуулагч Гери Кремен 2004 онд энэ домэйнийг худалдан авч, хадгалж байгаад 2006 онд 14 сая ам.доллараар худалдсан байна.

3.    Fund.com: $9.99 сая
2008 онд Fund.com-ыг 9.99 сая ам.доллараар зарсан байна. Өдгөө уг домэйнийг хөрөнгө оруулалтын сангууд болоод тэдний талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөхөд ашиглаж байна.

4.    Porn.com: $9.5 сая
Насанд хүрэгчдэд зориулдсан уг домэйнийг 2007 онд 9.5 сая ам.доллараар зарагджээ.

5.    Business.com: $7.5 сая
Домэйнийг 1999 онд “Walt Disney Internet Group” болон “Sky Dayton”-ы өмнөх ерөнхийлөгч Жейк Уайнбаум худалдан авснаар бизнесийн байгууллагуудын лавлахаар ашиглаж байв.  Харин 2007 онд “Yellow Pages” сайтыг бүхлээр нь худалдаж авжээ.

6.    Diamond.com: $7.5 сая
2006 онд анх домэйнийг Ice.com худалдан авч байсан юм. Өдгөө тус сайт онлайнаар үнэт эдлэл худалдаалдаг билээ.

7.    Beer.com: $7 сая
Энэхүү домэйнийг 2004 онд 7 сая  ам.доллараар заржээ. Өнөөдөр сайтад пивотой холбогдсон сайтууд байрладаг.

8.    Israel.com: $5.88 сая
2004 онд сайтыг 46 настай Жоел Ноел Фрайдмен 5.88 сая ам.доллараар худалдан авсан байна. Тэрбээр сайтыг ашиг олоход хэрэглэхийг хүсээгүй, гагцхүү өөр нэгэн этгээд хэрэггүй зүйлд ашиглах вий гэж эмээснээс худалдан авсан гэжээ.

9.    Casino.com: $5.5 сая
Ямар нэгэн илүү тайлбарын шаардлагагүй уг сайтыг 2003 онд 5.5 сая ам.доллараар зарагджээ.

10.    Toys.com:  $5.1 сая
Уг домэйн нэр 2009 онд 5.1 сая ам.доллараар зарагдсан байна.

Мэдээллийн эх сурвалж: tsahim.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж