МАХН-ын Онц их хурлын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа “АСА” циркийн байранд эхлэх гэж байна. Одоо төлөөлөгчид цугларч эхэлж байгаа юм.
Өнөөдрийн хуралдааны эхэнд МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр, Тунхаг бичиг зэргийг гаргах ажээ. Мөн МАХН-ын даргыг сонгох юм байна. Бага чуулганы гишүүдээ мөн сонгон батлах ажээ.
Үдээс хойш МАХН-ын бага чуулганы анхдугаар хуралдааныг хийж намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгохоор болсон байна.
Д.ОЮУН