“Гурван охин”-ы бэлэг

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Гурван охин”-ы бэлэг

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сар шинийн баяр болох гээд уран бүтээлчид фэнүүддээ ээлж ээлжээрээ бэлгээ барьсаар байна. Дуучин Д.Болд гэхэд сар шинийн баяраар “Монгол поп” цомгоо гаргаж фэнүүдээ баярлуулах бол “Гурван охин” хамтлагийнхан “Stupid boy” хэмээх шинэ клипээрээ үзэгчдэд бэлэг барихаар зэхэж байна. Энэхүү “Stupid Boy” нэртэй дууных нь үгийг Zz бичиж, аяыг Б.Наранзун зохиожээ. Харин клипийг “Suspense transmission” студийн уран бүтээлчид хийсэн байна. Сонирхолтой шийдэл бүхий энэ клип сар шинийн өмнө буюу ирэх долоо хоногт телевизээр цацагдах гэнэ. Харин “Гурван охин” хамтлагийн хувьд ардын дууны цомог дээрээ ажиллаад завгүй яваа аж.

    М.Анир
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж