Nissan Leaf-ийг гар утсаараа удирдах боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Nissan Leaf-ийг гар утсаараа удирдах боломжтой


Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” дэлхий дээрх анхны смартфөүнээс удирдаж болох автомашины функц бүтээжээ. Сүүлийн үед авто ертөнцөд нэлээдгүй яригдах болсон Nissan LEAF автомашинд нэгэн сонирхолтой, шинэлэг систем нэвтрүүлсэн нь iPhone, HTC Desire зэрэг смартфөүнийг ашиглан агааржуулагч зэрэг нэмэлт хэрэгслийг программчилсан явдал юм. Машиныхаа гадна, дотно байгаагаас үл хамааран жолооч утсаа ашиглан цахилгаан хөдөлгүүрийн баттерейны хүчин чадлыг шалгах боломжтой аж. Ердөө хэдхэн товчлуур дарснаар жолооч автомашинд нь хэдий хэмжээний цэнэг үлдсэн гэдгийг хялбархан мэдэж болно. Түүнчлэн цэнэглээд орхисон тохиолдолд бүрэн цэнэглэж дууссаны дараа гар утсанд мессеж илгээх сонголтыг идэвхжүүлснээр ажлаа хөнгөвчлөх боломжтойгоос гадна автомашиндаа суух үед кабин доторх температур ямар байхыг урьдчилан тохируулах функцтэй юм.

Lithium-ion баттерейтай Nissan LEAF машин нь нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 160 км зайг туулах бөгөөд дээд хурд нь 145 км/цаг юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж