Леброн Жеймс Кливлэндэд сүүлийн тоглолтоо хийсэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс Кливлэндэд сүүлийн тоглолтоо хийсэн үү?

Кливлэндийн хөгжөөн дэмжигчид хэцүү байдалд орсон багаа дэмжихээр Бостон хотод болсон тоглолтыг Күйкэн Лоанс Арэнад цугларч байсан юм. Хэрэв энэ тоглолтод Кавалиэрс хожигдвол магадгүй 23 дугаартай лидер тоглогчийнх нь энэ багийн төлөө хийж байгаа сүүлийн тоглолт болно гэдгийг тэд хамгаас сайн мэдэж байсан биз. Тоглолтын эхний хагас хоёр онооны давуу байдалтай өндөрлөх тэр мөчөөс эхлэн ESPN телевизийн шууд нэвтрүүлэг Леброны ирээдүйн талаар ярьж эхэлсэн. Энэ улиралд Леброн Жеймс багийн хамтаар 61 хожлыг байгуулж, хоёр жил дараалан Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн ч аваргын цом атгахад энэ бүх амжилтууд нь тус болохоосоо нэгэнт өнгөрчээ. Учир нь цувралд 3:2 харьцаатай Бостон илүүрхэж байсан бөгөөд өнөөдрийн тоглолтод 94:85 харьцаатай ногоон өмсгөлтнүүд ялалт байгуулснаар бүсийн аваргын төлөө тоглох эрхийг олж авсан байна.
Тус тоглолтод Леброн Жеймс 27 оноо багийнхандаа өгсөн ч  есөн удаа бөмбөг алдсан бол Мо Уиллиамс 22 оноогоор удаалжээ. Гэвч бусад тоглогчид болоод бүх үзүүлэлтүүдээр Кавалиерс Сэлтикийн дор бичигдэх ёстой байж.
Кэвин Гарнэтт, Ражон Рондо нийлээд 43 оноог багтаа авчирсан нь хожил байсан бол Рэй Аллэн, Пол Пийрсийн тааруухан тоглолтыг Рашийд Уоллэс, Тони Аллэн нар хангалттай орлов. Ингэснээр Бостон Орландо багтай бүсийн шигшээд шалгарч үлдэж байгаа бол Кливлэнд хотынхон Леброн Жеймстэй салах ёс гүйцэтгэхдээ бэлдэх ёстой болж байгаа болов уу. Учир нь Кливлэндийн энэ хожигдлыг олон багийн менежерүүд хүлээж байсан нь гарцаагүй юм. Одоо нэгэнт биелэлээ олсон учраас таатай мэдээллийг тэд хүлээн авч ажилдаа орох нь гарцаагүй.  Ийнхүү Леброн Жеймсийн аваргын төлөөх ээлжит дайралт бүтэл муутайхан болж, тэмцээнээ дуусгалаа.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж