Амьд хөгжим сонирхогчдын шоу болно

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Амьд хөгжим сонирхогчдын шоу болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Амьд хөгжим сонирхогч залууст зориулсан “Season” рок шоу тоглолт дахин болох гэж байна. “Season, Corrosion fanzine” болон “RIO GRANDE PIZZA”-гаас хамтран зохион байгуулж бус тус рок шоу тоглолтод “Хос сүх”, “Utopia”, “Greenwood”, “Зүгээр л”, “Joker’s wild”, “Булсара”, “Prophets” зэрэг хамтлагууд оролцож өөрсдийн болон гадаадын хамтлаг дуучдын дуунаас дуулах юм. Тус шоунд “Аясын салхи” хамтлаг оролцох байсан хэдий ч тодорхой бус шалтгааны улмаас оролцож амжихгүй болсон байна. Тоглолт энэ сарын 30-нд “Чикаго” шөнийн клубт 18.00 цагаас болно. Шоунд нэвтрэх таксын үнэ 6000 төгрөг аж.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж