Тус шийдвэрийг гаргахдаа улс орнуудын ирүүлсэн баримт бичиг, төслүүдийг харьцуулан шийдэх бөгөөд төслүүдэд хаана, ямар орон байр, стадионд тэмцээн явуулах, бэлтгэлийн лагерь камп ямар байх, Засгийн газрын баталгаа, дэмжлэг, агаарын тээвэр зэрэг асуудлуудын талаар нарийвчилсан тооцоо, төлөвлөгөө агуулсан байх ёстой. Тэдгээр төслүүдэд мөн үйл ажиллагаа зохион байгуулах нийт зардал, олох орлогын тухай тооцоог хавсаргах ёстой.
Их Британиас гадна Голланд-Бельги, Орос, Испани-Португаль, Австрали, АНУ 2022 онд тэмцээн зохиох эрхийн төлөө өрсөлдөж байгаа ч 2018 оны эрхийн төлөө анхаарлаа илүү их төвлөрүүлж байна. 2022 оны эрхийн төлөө дээрх улсуудаас гадна Катар, Япон, Өмнөд Солонгос улсууд өрсөлдөж байна. Орос сүүлийн үед хөл бөмбөгт ихээхэн анхаарал хандуулж хөрөнгө мөнгө зарж эхэлж байгаа. Тэгээд ч олон улс төрчидтэй тохиролцоо хийх гэж байснаас зөвхөн Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин хоёртой тохиролцоо хийх нь “FIFA”-д амар байж магадгүй. “Тэнд нөөц, боломж хангалттай. Гэвч тус улсын хэмжээ, ложистиктой холбоотой асуудал үүсч магадгүй. Мөн зарим компаниуд Орост үйл ажиллагаа явуулах арга барилаа олохдоо хүндрэлтэй байж магадгүй” гэж зарим ажиглагч үзэж байна.
Т.Санаа